



DearmayБайгалийн харагдах хөмсөг хүсдэг хүмүүс Анхлан будалт хийж байгаа хэрэглэгчид Сийрэг хөмсөгтэй хүмүүс Нарийн үзүүртэй хөмсөгний харандаа хайж байгаа хэрэглэгчид Өдөр тутмын хөнгөн болон оффисын будалтанд тохиромжтой бүтээгдэхүүн хүсдэг хүмүүст тохиромжтой.
DEARMAY The Chic Eyebrow Pencil нь хөмсгийг хялбархан хэлбэржүүлж, үсний ширхэг мэт нарийн зурлага гаргах зориулалттай 3 мм-ийн нарийн үзүүртэй хөмсөгний харандаа юм. Зөөлөн, кремэн бүтэц нь арьсан дээр жигд гулсаж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр байгалийн харагдах хөмсөг бий болгоно.
Нэг талдаа нарийн харандаа, нөгөө талдаа spoolie самтай тул хөмсгөө самнан хэлбэржүүлж, өнгийг жигд тараан илүү натурал үр дүн гаргах боломжтой. Өдөр тутмын хөнгөн будалтаас эхлээд илүү тодорхой хөмсөг хүртэл хүссэн хэлбэрээ амархан бүтээж болно.
3 мм-ийн нарийн үзүүр нь хөмсөгний сийрэг хэсгийг нэг бүрчлэн нөхөж, бодит үсний ширхэг мэт харагдах нарийн зурлага үүсгэдэг. Ингэснээр хөмсөг хэт будсан мэт биш, илүү натурал харагдана.
Харандааны бүтэц нь хатуу биш тул арьсыг татахгүйгээр зөөлөн гулсаж, жигд өнгө гаргана. Давхарлан хэрэглэсэн ч бөөгнөрөхгүй.
Суулгасан spoolie brush нь хөмсөгний үсийг зөв чиглэлд самнаж, будгийг жигд тараан илүү цэвэрхэн, натурал үр дүн бий болгоно.
DEARMAY The Chic Eyebrow Pencil нь нарийн үзүүр, зөөлөн кремэн бүтэц, spoolie сам гэсэн гурван давуу талыг нэг бүтээгдэхүүнд хослуулсан хөмсөгний харандаа юм. Хөмсгийг үсний ширхэг мэт натурал харагдуулж, өдөр бүр хурдан бөгөөд хялбар будалт хийх боломжийг олгоно. Тогтвортой өнгө, хэрэглэхэд эвтэйхэн хийц нь өдөр тутмын нүүр будалтын салшгүй сонголт болж чадна.